ГХЯ: Монгол Улсын иргэн БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийллийн хэргээр шалгагдаж байгаа нь үнэн
Бүгд Найрамдах Солонгос Улсад монгол иргэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл өчигдөр тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ талаар Гадаад харилцааны яамны мэргэжилтнээс тодруулахад “Монгол Улсын иргэн М нь БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Мөн хувь хүний нууцтай холбоотой асуудал тул сэжигтэн болон хохирогчийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” хэмээсэн юм.
URL: