Ашиглалтад ороогүй байсан гүүр хоёр дахь удаагаа нуржээ

enethegЭнэтхэгийн Бихар хотод Ганг мөрнийг дамнасан, дөрвөн зурваст автомашины гүүр ашиглалтад хараахан ороогүй байхдаа нуржээ. Энэ нь сүүлийн хоёр жилд энэ гүүр нурсан хоёр дахь тохиолдол гэж МИР24 мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, гүүрний гол хэсэг нурж, улмаар тулгуур нь хазайж, гүүр гол руу унажээ. Өмнө нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр энэ гүүрний нэг хэсэг шуурганы улмаас нурж байсан аж. Үүний дараа гүүрийг сэргээн босгосон ч барилгын ажил чанаргүй байсны улмаас ийнхүү зургадугаар сарын тавны өдөр дахин нуржээ.

Ганг мөрнийг дамнасан энэ гүүрийг барих ажилд 208 сая доллар зарцуулсан байна. Урьдчилсан мэдээллээр, сүүлд болсон энэ ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй аж.

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/550027


URL: