Б.Идэр-Од: Намайг хайж байгаа нь УЛС ТӨР

maxresdefaultИргэн Б.Идэр-Одыг койны хэрэгтэй холбоотойгоор интерполоор эрэн сурвалжилж  эхэлсэн талаар хуулийн байгууллагаас мэдэгдээд байгаа. Б.Идэр-Одын хувьд  өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн Австрали улсад хуулийн чиглэлээр суралцаж буй. Мөн нийгмийн сүлжээндээ ч нилээдгүй идэвхтэй байдаг нэгэн юм.

Тэгвэл тэрбээр өөрийг нь интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн талаарх мэдээлэлд “Улс төр” хэмээн товчхон хариулт өгсөн байна.

Сануулахад, Б.Идэр-Од нарын үүсгэн байгуулж, IHC койн  ”Их Бит” ХХК-ийнхан хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм.


URL: