Ижил хүйстнүүд ингэж ярьж байна

Гомо, манин гэсэн ойлголт Гамбууш, Нараагаас хальж Энхриймаа гэдгээс эхлээд олон нэр дуулдах болсон нь ардчиллын салхи арай түргэн сэвэлзээд байна уу гэлтэй. Хүний эрх, эрх чөлөөг хааж боох нь даяаршиж буй энэ зуунд бүдүүлэг мэт боловч хүн амын тоогоор баян ходоодод давхих манай улсын хувьд ижил хүйстнүүд олширч байгааг бас ч гэж өөгшүүлээд баймааргүй.

Хэдэн жилийн өмнөөс “гей мисс” хэмээх тодотголтой Энхриймаа гэдэг чамин нэрт нэгэн залуу гомо нарын эрх ашиг хөсөр хаягдаж байгааг хашгирсаар өнөөдөртэй золгов. Үүнийхээ төлөө тэрбээр үндсэрхэг үзлийг тунхаглагч “Даяар монгол” хөдөлгөөнийхөнд хүртэл зодуулсан ч хашраагүй бололтой.

2 жилийн өмнө эмэгтэйчүүдийн баяраар Энхриймаа “Чингис” зочид буудалд болсон нэгэн зөвлөгөөнд өөрийн биеэр оролцож 70 давхрын оршуулгын гaзapт хэрхэн зодуулсан тухайгаа нэгд нэгэнгүй тоочсон баримтат киног бусдад үзүүлээд явжээ. Сүүлийн үеийн мэдээллээр түүнийг ЛГБТ төрийн бус байгууллага гадаад оронд цагаачлуулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.