ЦАГДАА НАРЫН ХЭРГИЙГ ТАСЛАХ ШҮҮГЧ ОЛДОХГҮЙ БОЛОЛТОЙ

Өнгөрч буй долоо хоногт 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээнийг тараах ажлыг удирдан, зохион байгуулсан цаг даагийн дарга нарын гэм буруутай, эсэхийг шүүхээр хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлов. Шүүх хурал эхлэхээс өмнө сонирхсон иргэд, цагдаагийн ар гэрийнхэн, цагдаагийн ажилтнууд шүү хийн гадаа хэдийнэ ирсэн байв. Тэд цаг даагийн дарга нарынх нь хэргийг шүүгчид хэр хэн шийдэхийг со нир хохоор ирснээ хэлж байв.

Сүр дуулиантай эхэлсэн шүүх хурлыг удирдсан шүүгч Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нар шүүгдэгч Г.Ганбаатарын хэргийг хошууч генерал Ч.Амарболд, цагдаа гийн хурандаа О.Зоригт, Ш.Батс үх нарын хэргээс тусгаарлан хэ лэл цэхээр болж, шүүх хурлыг хоёр удаа хойшлуулсан өмгөөлөгч Д.Оросоог торгох шийдвэр гаргасан юм. Хаалттай үргэлжилсэн шүүх ху рал төд удалгүй тарав. Улс төрийн санаа зорилготой шийдвэр гаргаж, шүүгчийн хараат бус байдлаа алдаж байна гэж өмгөөлөгчид үзээд, тэднээс татгалзаж буйгаа хэлэхэд хүлээн авсан шүүгчид “Хэргийн үнэн бодит байдлыг тогтооход яллагдагчид саад учруулж болзошгүй учир цагдан хорих шийдвэр гаргалаа” гэж танилцуулжээ. Шүүхийн шийдвэрээр яллагдагчийг цагдан хорих бол цагдаагийн ажилтнууд үг дуугүй гүйцэтгэдэг. Харин энэ удаа хуулиар хүлээсэн үүргээ тэд биелүүлсэнгүй. МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн багш, гавьяат хуульч С.Наран гэрэлээс шүүгчийн гаргасан шийдвэр хууль зөрчсөн, эсэхийг асуухад “Шүүгч шийдвэр гаргаж болно. Гэхдээ ямар үйлдлийн улмаас үнэн бодит байдлыг тогтооход саад учруулж болзошгүй гэж үзэж буйгаа тодорхой баримтын дагуу тайлбарлах ёстой. Өөрөөр хэлбэл, үндэслэл нь тодорхой байх ёстой гэсэн үг. Тэд дөрвөн жил шүүх, цагдаагийн хаалга татаж, нэг хэрэгт шалгагдсан учраас хэн нэгнийг нь тусгаарлах шаардлагагүй байсан болов уу. Шүүгч хууль зөрчсөн, эсэхийг хэрхэн тогтоож, хэн дараагийн шийдвэр гаргахыг хуулиар зохицуулсан байдаг” гэв.

Шүүх хурлын явц, шүүгчдийн гар гасан шийдвэрээс харахад энэ хэргийг шийдвэрлэхээс цааргалаад байна уу даа гэх хардлага төрж байв. Хэргийг тус гаарласныг шүүх ху ралд оролцогсод илт эсэргүүцэж бай хад гал дээр тос нэмсэн шийд вэр дахин гаргаж, яллагдагчдыг цагдан хорино гэснээр байдлыг улам хурцатгав. Шүүгч Ч.Хосбаяр олон жил шүүгчээр ажиллаж, хамгийн ээдрээтэй, ноцтой гэх хэргийг шүүн таслахад голлох үү рэгтэй оролцдог. Гэсэн ч хуу лийн олон зохицуулалт байсаар бай хад гэнэтийн шийдвэр гаргасан нь хууль хяналтын гэх нэг салбарт алба хашиж буй хурандаа нарын хэргийг таслахад түүнд хүнд байгаа бололтой. Үйл явцаас ха рахад энэ хэргийг таслах шүүгч ол дох болов уу гэхээр байсан. Долоодугаар са рын 1-ний өдөр таван хү нийг хэн буудав гэдгийг мэдэх хүсэл олон түмэнд бий. Тиймээс ч “Шүүх хурлыг нээлттэй хийж яагаад болохгүй байгаа юм бэ” гэж асууж, шаардсаар байна. Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ шүүгдэгчдийн өмгөөлөгчидтэй уулзаж ямар шийдвэр гаргаснаа өчигдөр таницуулав. Анхан шатны шүүхээс хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарыг цагдан хорих шийдвэр гаргасныг хэвээр үлдээж, тэднийг Сүх баатар дүүргийн эрүүл мэндийн төвд шүүх хурал болтол цагдаагийн хяналт дор эмчилгээ хийлгэхийг зөв шөөрчээ. Өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан нь хууль зүйн үндэстэй, эсэхийг хэлэлцээд, дараа нь шүүх хурлын товыг зарлахаар боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих