Хэнтийгээс гэнэт гарч ирсэн М.Хүдэрбаатар

Ирэх сонгуульд Ардчилсан намаас Хэнтий аймагт нэр дэвшихээр торилогч даанч хүн олон юм. Эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн дунд ширүүхэн өрсөлдөөн  гарах магадлал өндөр энэ тулаанд АН-ын хатаагдсан улстөрч Да.Ганболдоос эхлээд тус аймгийн Засаг дарга асан С.Жаргал, “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, “Мон роуд”-ын Гарамгайбаатар нар нутагтаа толгой цохьж яваа. Гэтэл гэнэт нэг нөхөр гарч ирээд нэр дэвшинэ хэмээн сонгуулийн хэдийнэ эхэлчихсэн яваа нь “Хутагт” группийн ерөнхийлөгч М.Хүдэрбаатар. Жирийн малчны хүү энд тэнд хар ажил хийж яваад аялал жуулчлалын компанид ажилд орж аз таарч Японыг зорьсон.

Японд галт тэрэгний буудал дээр морин хуур тоглож, дуу дуулан мөнгө олдог байсан тухай, хэвлэлээр гарч л байсан. Тэр бүү хэл япон өвгөн эмгэн хоёрын ивээлд багтаж тэнгэрийн умдаг атгаж гэнэт баяжсан талаар ойр хавийнх нь ярьдаг. Түүнийг муулах магтах хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. “Хутагт” группийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Учир нь тэрбээр сонгуульд нэр дэвшинэ гэж улс төрд орсныхоо дараа л байгуулсан гэдэг. Хэнтийчүүдийн дунд нэр хүнд нэлээдгүй өндөр яваа энэ залуу Япон улсад эдийн засагч мэргэжлээр сурчээ.

Түүнийг улс төрдхөтлөж оруулсан нь “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван. Ардчилсан намд хатуу нударгатай гэх түүний ивээлд багтсан залуу өмнүүр нь орж УИХ-д нэр дэвшинэ гэж явааг бодоход Ч.Энхтайван өөрөө нэр дэвшихгүй нь тодорхой бололтой. Японоос янз бүрийн аргаар олж ирсэн хэдэн төгрөгөө нааш цааш явж хөөрхөн эргэлдүүлж байсан тэрбээр Ч.Энхтайваны ачаар Хэнтий аймгийн Ардчилсан намын дэд дарга болсон гэдэг. Уг нь дотроо бодолтой дороо суурьтай, амьдрал үзсэн залуу хэмээн нутгийнхан ам сайтай байдаг юм билээ.

Хэнтий аймгийн Бөхийн холбооны тэргүүн, мөн аймгийн Уяачдын холбооны тэргүүн гээд олон сэтэр гэнэт зүүсэн нь үнэн хэрэгтээ улстөрч болох гэсэн чин санаанаас нь үүдэлтэй аж. Түүнийг Хэнтийд шинэ хүн гэдэг. Өнгөрсөн жил тэрбээр өнчин хүүхдийн асрах төв байгуулсан. 20-иод хүүхдийг гар дээрээ авч амьдралыг нь залгуулж яваа эр. Мөн Уяачдын холбооны тэргүүний хувьд хэд хэдэн ч удаа уралдаан зохион байгуулж олны дунд чамгүй нэр хүндтэй болжээ. Түүнээс М.Хүдэрбаатарт хамаатан садан, найз нөхөд ховор.

Яагаадгэхээр тэрбээр наймдугаар анги төгссөн жил аав нь өөд болж амьдралын эрхээр мал дээр гарсан гэдэг. Мал маллажбайгаадцэрэгявж, цэргээс ирэнгүүтээ Улаанбаатарт иржхотын орйолцоо жуулчны баазад галч хийн мал малладаг байсан аж. Тэр үед түүнд Япон явах боломж гарсан нь өнөөдөр УИХ-д дэвшинэ гэж ярихын эхлэл болжээ.

Манайхан л болсон хойно энэ хэзээд ингээд баяжчихав, хэнээс юуны мөнгө авсан юм бол гээдтаамаг дэвшүүлж, цуу үт зохиож сууна. Харин М.Хүдэрбаатар “Миний амьдралд эрээн бараан олон зүйл байсан. Гэхдээ би хулгай хийж, худдаа ярьж явсангүй. Ямар ч байсан харийн оронд гудамжны тоглолт хийгээд сууж байхдаа амьдралд өвдөг сөгдөөгүй юм. Зүтгэсэн, зарим нэг зүйл дээр зориглосон. Түүний хүчинд өнөө дөр би идэх хоолтой, гэр бүлээ тэжээх чадвартай яваа” гэсэн байдаг. Сонин хэвлэлээр япон өвөө эмээ хоёр нь осолд орж нас бараад түүний хөрөнгөн дээр тоглож яваа залуу гэж бичиж байсан. Сайн явахад садаа мундах биш. Дээшээ гарсан нэгнээ дэмжээд өгөхийн оронд “Чи хэзээ ийм болчихсон юм” гээд зуураад байдаг нь монгол хүний нэг муу зан.

М.Хүдэрбаатарт учраа хатуухан байгаа. Ардын намаас л гэхэд тав зургаан нэр хүндтэй улстөрч хүч үзэхээр зэхэж байна. Мөн өөрийнх нь намаас уран илтгэгч Б.Баатархүүг ч гэсэн Хэнтийд өрсөлдөх сураг чих дэлсээд байгаа. Ардчилсан намын нөхөд ирэх сонгуульд залуучуудыг олон газар сойно гэдгээ аль дээр мэдэгдсэн.

Магадгүй түүний нэг М.Хүдэрбаатар болох ч юм бил үү. Ямартай ч тэрбээр оны өмнөхөн өөрийн ажлын тайдан зураг хөрөгтэй сэтгүүл хэвлүүлэн нутгаараа тараасан. Олон төрлийн ажил хийх нь түүний хувьд өөрийгөө сурталчлах нэгэн арга ч байж болох юм. Одоогийн байдлаар тэрбээр Хэнтий аймгийн Ардчилсан намын дэд дарга, аймгийн Ардчилсан залуучуудын холбоо тэргүүн, Бөхийн холбооны тэргүүн, Уяачдын холбооны ерөнхийлөгч,”Хутагт” группийн ерөнхийлөгч “Инээмсэглэл” өнчин хүүхдийн цэцэрлэгийг үүсгэн байгуулагч гээд нэг биед ахдахаар албан тушаал хашиж явна. Харин түүнд Ардчилсан нам мандат өгнө гэдэг маш эргэлзээтэй.

Л.Гал


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.