TIR олон улсын авто тээврийн ”Хятадын брэнд”-ийг бий болгож байна

Манжуур хотын гаалийн газар: TIR олон улсын авто тээврийн ”Хятадын брэнд”-ийг бий болгож байна.

 

Хятадын улсын дугаартай, TIR логотой, цахим бүтээгдэхүүн ачсан олон улсын авто тээврийн тэрэг 11-р сарын 09-ний өдөр авто замын боомтоор амжилттай нэвтэрлээ.

TIR систем нь НҮБ-ын конвенцод үндэслэсэн олон улсын хил дамнасан ачаа тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн гаалийн бүрдүүлэлтийн систем бөгөөд TIR картыг ашиглан бүрдүүлэлт хийсэн барааг гарах газрын гаалиас хүрэх газрын гааль хүртэл тээвэрлэдэг. Дамжин өнгөрдөг улс орны гаалийн байгууллага онцгой нөхцөл байдал гараагүй тохиолдолд барааг задлах, шалгах, ААН-үүд дамжин өнгөрөх баталгааны хураамж төлөх шаардлагагүй, гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэх, цаг хугацаа, зардлыг хэмнэх зорилготой. Гаалийн бүрдүүлэлтийн журмыг хялбарчилдаг байна. Одоогийн байдлаар TIR конвенцод “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн бүх улс орнуудыг хамарсан 78 гэрээлэгч тал бий.

Энэ онд Манжуур хотын гаалийн газар болон орон нутгийн гаалийн байгууллага хамтран TIR тээврийн хэрэгслийн алсын зайн хяналт, удирдлагын арга хэмжээ, дамжин өнгөрөх хяналтын төлөвлөгөөг боловсруулж, “орон нутгийн дамжин өнгөрөх боомт” хувилбарт тээврийн хэрэгсэлд хатуу хяналт тавьжээ. Цахим мэдүүлгийн мэдээллийг урьдчилан засаж залруулах, цахим дэвтрийн бүртгэлийг стандартчилах, буцаах TIR тээврийн хэрэгслийн хэмжээ зэрэгт тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, TIR тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийн журамд давуу эрх олгох, TIR тээврийн хэрэгслийг ямар ч үед гаргах “Бүс ба зам”-ын хамтарсан бүтээн байгуулалтыг бүрэн дагалдан “Бүс ба зам” хуурай замын тээврийн “шинэ суваг” нь TIR олон улсын авто тээврийн “Хятадын брэнд”-ийг бий болгож байна.

 

Зохиогч: Ш.ЦОГЗОЛМАА, Б.СУРНАА
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: СМТ

URL: