XXI зуунд нийслэлчүүд харанхуй суухад ойрхон байна

Монголын эрчим хүчний салбарын маралын элэгдэлд орсон техник, тоног төхөөрөмжинд шинэчлэл хийх цаг нь болжээ. Орос ах нарын барьж өгсөн III,IVцахилгаан станцууд өнөөдөр ачааллаа дийлэхгүй байгаагаас үйл ажиллагаа нь довон дотор яваа үхэр тэрэг шиг доголдож байгаа нь нууц биш. Зардал нь ч дийлдэхээ байж, байнга л алдагдалтай ажиллах боллоо гэж дарга нар нь аргаа баран санаа алддаг болсон. УИХ жилийн жилд төсөв батлахдаа Vцахилгаан станц барина гэж төлөвлөдөг ч хөрөнгө мөнгөнөөсөө болдог юм уу, эсвэл буруу гараар ордог эсэхийг мэдэхгүй. Юутай ч  тэгсхийгээд л салхинд хийсээд өнгөрдөг. Гэхдээ саяхан УИХ дээр Vцахилгаан станцын асуудал яригдаж, гишүүдийн хооронд “дайн” дэгдээхээ шахсан. Юу гэвэл, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Vцахилгаан станц барих төслийг мэргэжлийн бус, халаасныхаа хүний компанид өгснөөс асуудал дэгдсэн гэдэг.
Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, цахилгаан станцууд тэр хэрээр ачаалалтай ажиллах болсон. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт IIцахилган станцид дэлбэрэлт болж таван хүн түлэгдэж гэмтсэн. Дэлбэрэлт чухам юунаас болсныг одоогоор тогтоогоогүй, харин эвдрэлээ засаж байна. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Даланзадгад хотын дулааны цахилгаан станцад гэмтэл гарч, дулааны шугамнууд нь хөлджээ. Станцын эвдрэл, гэмтлийг тогтоохоор салбарын сайд нь “цэрэг”-үүдээ дагуулан газар дээр ажиллаж, өмнөговьчуудыг хөлдөлтөөс аварсан байна. Сайд дулааны цахилгаан станцынхаа эвдрэлийг застал аваарын станц асааж, түлшнийх нь асуулыг шийдсэн гэнэ. Гэхдээ аваарын станц нь өдөрт сая төгрөгийн түлш хэрэглэх бөгөөд сар ажиллуулахад гурван тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Энэ   мөнгийг улсын төсвөөс гаргуулахаар болсон юм байх. Тэгэхээр өмнөговийнхон хэрэглээ өндөртэй хүмүүс байгаа биз.
Даланзадгад хотын дулааны цахилгаан станцад гарсан эвдрэлийг засахад доод тал нь сарын хугацаа шаардагдана гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Гэхдээ өөр эх сурвалжийн мэдээлж буйгаар Даланзадгад хотын цахилгаан станцын цахилгаан үүсгэгч гол генераторыннасжилт энэ онд дуусч байгаа гэнэ. Япон улсад үйлдвэрлэсэн болохоор манай улсад засах боломжгүй. Тиймээс өмнөд хөршид засуулахаар болчихоод байгаа юм байна.Нэгэнт насгүй болсон тоног төрөөхөмжийг залуулахаар хөрөнгө зарж байхаар шинэ станц барих, эсвэл  сүүлийн үеийн тоног төхөөрөмж худалдаад авчихаж болдоггүй юм байх даа. Ер нь станцуудын гэнэтийн  эвдрэлийн засварт их хэмжээний хөрөнгө, мөнгө төсөвлөж байхаар бүсээ чангалж байгаад ч хамаагүй V цахилгаан станц барих талаар боддоггүй юм байх даа Д.Зоригт сайд. XXI зуунд энэ том салбарыг удирдаж байж  дэлхийн дахины техник, технологийн хурдыг гүйцэдгүй юм аа гэхэд ядаж хоцрогдлоо нэг шатаар урагшлуулж болно доо. Хэрэв энэ байдал удаан үргэлжилвэл нийслэлчүүд тун удахгүй харануй сууна биз.
Д.Гэрэлхүү

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.