Улс орноо тонон дээрэмддэг Ч.Хүрэлбаатарын бүлэглэлийг шалгахыг шаардав

63b55d0cc4278УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Газрын тосны дарга Б.Дашпүрэв нарыг АТГ, ТЕГ-аар шалгуулах талаараа Увс аймгийн Ардчилсан Намын удирдлагууд, хэсэг иргэдийн хамт мэдээлэл хийв.

Энэ үеэрээ тэд: “Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэнийг яс үндэс, нийгмийн гарал, шашин шүтлэг, хөрөнгө чинээ, боловсролоор ялгаварлан гадуурхахыг хориглоно. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрх эдэлнэ гэсэн зарчмыг бид нэхэж ирсэн. 2020 оны Орон нутгийн сонгуульд сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшихдээ сонгуулийн хандивын данс нээгээгүй гэх хэргээр татварын газраас зөрчлийн хэрэг үүсгэж тус бүр 10 сая төгрөгөөр торгож анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон ч Татварын Ерөнхий Газраас давж заалдаж биднийг хүн тус бүрийг 10 сая төгрөгийн ялд унагаасан.

Биднийг ялд унагаах энэхүү ажлыг улс төрийн зорилгоор УИХ-ын гишүүн, Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал нарын хийсэн явуулга гэж үзэж байна. Ядарсан ард иргэд бидэнд хууль ингэж хатуу үйлчилдэг.

Одоо өнгөрсөн, шүүхийн шийдвэр нэгэнт гарч төлөхөөс өөр аргагүйд хүрсэн. Цалин тэтгэвэр, хашаа байшин, гэр машин бүгд барьцаанд орсон. Хууль бидэнд үйлчилдэг хэр нь Ч.Хүрэлбаатар, Б.Заяабал нарт яагаад үйлчилдэггүй юм бэ?

1. Ч.Хүрэлбаатарын найз “Аморе интэрнейшнл” ХХК ийн захирал Т.Баатарсүрэнгийн утаагүй түлшний 17 тэрбум төгрөгийн хэрэг юу болсон, хаана явж байна? Сүүлд сонсох нь ээ хэзээ ч ажиллаагүй тэр тоног төхөөрөмжийн үлдэгдлийг Таван Толгой түлш компани руу шилжүүлээд хаясан гэсэн.

2. Хотгор шанагын уурхайг Солонгосчуудад 10 сая доллараар зарсан. Хууль үйлчилдэг бол ядаж татвараа төл л дөө. Тодруулж хэлбэл 10 сая долларыг 10 хувь буюу 1.000.000 долларыг төлөх ёстой.

3. Увс аймагт улсын төсвийн хөрөнгөөр баригдах тендерүүдийг Хүрэлбаатарын тойрон хүрээлэгчид авдаг.

Драмын театрын барилга 2017 оноос хойш 7 жил болж байгаа ч ашиглалтанд ороогүй. Анх төсөвт өртөг нь 6.4 тэрбум байсан бол 15.4 тэрбум болж өртөг нь 2.5 дахин нэмэгдсэн боловч ашиглалтанд ороогүй л байна

Улаангом сумын 1 р багийн замын ажил. Мөн л 7 жил болсон ч ашиглалтанд ороогүй. Гэхдээ 92 хувийн санхүүжилтээ аль хэдийн авчихсан.

Улаангом суманд баригдах ёстой бассейны барилга. Мөн л 7 жил болж байна. Карказнаас өөр юу ч байхгүй. Тэндер авсан компанийх нь хятад захирал үхчихсэн гээд мөнгө ч байхгүй барилга ч байхгүй

Энэ бүгдийн хариуцлагыг хэн хүлээх вэ???

4. 2018 оны сангийн сайдын 302 тоот тушаалаар ашигт малтмалын лиценз эзэмшигч компани тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлбэл тухайн орд газрын эрдэс баялгийн зөвлөлөөр батлагдсан нөөцийн 10 хувиар татвар төлдөг. Энэ нь Ч.Хүрэлбаатар сангийн сайд байхдаа гаргасан тушаал.

2018 оноос хойш хичнээн компани лицэнзээ тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлсэн, Ч.Хүрэлбаатрын тушаалаар хэдий хэмжээний татвар төлсөн. Энийг тойрсон асар их авилга яригддаг.

Одоо Увс аймаг болон баруун бүсэд УИХ-д нэр дэвших гээд явж байгаа Ч.Хүрэлбаатар, Татварын ерөнхий газрын дарга Заяабал, Ашигт малтмал газрын тосны дарга Дашпүрэв нар их бага хол ойроос холбоотой гэж хардаж байна.

Иймд эдгээр улс орноо тонон дээрэмддэг Ч.Хүрэлбаатрын улс төр, эдийн засаг, төрийн өндөр албан тушаалтны бүлэглэлийг шалгахыг шаардаж байна.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар Монголчууд бидний баялаг болох хичнээн лиценз, хэдий хэмжээний баялаг хэнээс хэнд очсоныг ил тод нээлттэй болго.” гэв.

М.Чой

https://sonin.mn/newsDetail/1498


URL: