Хөгжим хөхүүл эхэд сүү оруулдаг

Screenshot 2024-05-20 144844Хөгжим болон бясалгал нь эхийн сүү, нялхсын жинг нэмэгдүүлдэг болохыг Британийн эрдэмтэд нотолжээ. Уг бүтээлийг JAMA Pediatrics шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.

Олон эмэгтэйчүүд төрсний дараах стресс, сэтгэлзүйн асуудлын улмаас хүүхдээ хөхүүлэхэд хүндрэлтэй байдаг. Гэтэл ихэнх антидепрессантууд нь хөхүүл эмэгтэйчүүдэд эсрэг заалттай тул эрдэмтэд эмийн бус эмчилгээний аргуудыг боловсруулахаар судалж буй. Үүний нэг нь олон өвчний үед хэрэглэдэг тайвшруулах эмчилгээ юм. Булчингаа суллах, бясалгал хийх, анхаарал төвлөрүүлэх дасгалууд, удирдан чиглүүлсэн дүрслэл, амьсгалын дасгал, хөгжим сонсох зэрэг эмчилгээний ерөнхий зорилго нь тайвшруулах, зүрхний цохилт, амьсгал, цусны даралтыг бууруулахад чиглэгддэг аж.


URL: