Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раисиг эцсийн замд нь үдэх ёслол эхэллээ

alKXOAG4yQ9oARTMr3lwQ92ZXH3oJvvtFj3Ct2Z2ZSUw8BKUZyjFc9-time_mnИраны Ерөнхийлөгч Эбрахим Раиси нисдэг тэрэгний ослоор амиа алдсан бөгөөд мягмар гарагт түүнийг эцсийн замд нь үдэх ёслолын үеэр тус улсын олон мянган иргэд Табриз хотын гудамжинд цугларч, эмгэнэл илэрхийлжээ. Гашуудагчид оршуулгын жагсаалыг дагаж Ираны далбаа болон талийгаач ерөнхийлөгчийн хөргийг мандуулав.

Ерөнхийлөгч Раиси болон өөр долоон хүн өнгөрсөн ням гарагт Ираны уулархаг нутагт тэдний зорчиж явсан нисдэг тэрэг осолдож амиа алдсан. Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нартай зэрэгцэн мужийн албан тушаалтнууд, түүний хамгаалалтын албаныхан болон нисэх багийнхан амь үрэгджээ.

Мягмар гарагт түүний оршуулгын үеэр олон хүн Ерөнхийлөгч Раиси болон түүнтэй хамт нас барсан хүмүүсийн, тэр дундаа Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан нарын авсыг ачсан ачааны машиныг дагаж алхжээ. Раисигийн шарилыг Тебризээс онгоцоор Ираны Мешхадын дараа орох ариун дагшин хот гэгддэг Кум руу аваачна. Дараа нь Ираны нийслэл Тегеран руу шилжүүлэх аж. Түүнийг пүрэв гарагт төрсөн нутаг Мешхад хотод нь оршуулахаар болсон байна.

Шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгууль зургаадугаар сарын 28-нд болно гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Энэ хооронд дэд ерөнхийлөгч Мохаммад Мохбер түр үүрэг гүйцэтгэхээр томилогдлоо.


URL: