Aмиа алдсан цэргийн хэргийг шалгаж байна

Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б.М өнгөрсөн сарын 30-ны өдөр зам тээврийн осолд орж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, талийгаач цэрэг нь Төв аймгийн Цээл сумын нутагт хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Чандманьбаян бүрд” ХХК-ийн талбайд ажиллахаар явж байхдаа Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт осолд өртөж, амиа алдсан байна. Уг хэргийг өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Дотоодын цэргийн 05 дугаар анги нь “Чандманьбаян бүрд” ХХК-тай гэрээ байгуулан ажилладаг бөгөөд энэ шугмаар үүрэг авч, ажил хийхээр явж байхдаа осолдсон байна.


URL: