Тойргоо булаалгасан Н.Цэрэнбат З.Мэндсайханыг дэмжлээ юу
УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр өнгөрсөн хугацаанд төрсөн нутаг Увсаа багагүй тойглосон ч МАН-аасаа квот авч чадаагүй Н.Цэрэнбат баруун бүсэд З.Мэндсайханд “туслахаар” болжээ.
Мань хоёрыг олон жил нөхөрлөсөн хэмээдэг ч улстөрд нөхөрлөл бус мөнхийн эрх ашиг л байдгийг санавал З.Мэндсайхан буруу хүнтэйгээ гар барив бололтой.
Яах вэ, Н.Цэрэнбатын хувьд унасан хүн ууртай гээд ажиллах магадлалтай. Учир нь, түүнийг Ч.Хүрэлбаатар нь жийгээд, өөрийн хүн болох Б.Заяабалаа “сугандаа хавчуулж” баруун бүсээ тойрохоор болсон.
Тиймээс л Н.Цэрэнбат З.Мэндсайханыг дэмжинэ гэж “том” дуугарсан биз. Тэд өмнө Улаанбаатарыг утаагүй болгоно хэмээн хоршсон ч амжилт үзүүлээгүй. Одоо харин УИХ-ын сонгуульд хамтарч ялалт байгуулна гэдэг юу л бол доо.
https://erennews.mn/article/64578
URL: