Хамтарсан Засгийн газрын анхны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцуулав
Хамтарсан Засгийн газар өнөөдөр анхны хурлаа хийлээ. Уг хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Засгийн газар богино хугацаанд хүртээмжтэй ажиллах чиглэлээр технологи ашиглана. Салбар хоорондын уялдааг зохицуулах чиглэлээр үндэсний хороо бий болгоно. Үндэсний хороод үндсэн бус хэлбэрээр ажиллах юм байна. Засгийн газар орон тоо нэмэхгүй байх чиглэл баримталж байна. Энэ талаар Н.Учрал сайд “Хамтарсан Засгийн газар учраас Шадар сайдын тоог нэмсэн. Бусад яам, орон тоог нэмээгүй. Яамдын бүтэц орон тоог нэмэхгүйгээр ирэх 7 хоногт шийдлийн ажилдаа орно. Энд ажиллаж байгаа хүмүүс өмнө нь хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийх боломж бүрдүүлнэ” гэж мэдээллээ.
Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах талаар холбогдох мэдээлэл сонсжээ.
URL: