Оззи Осборн: Бритни Спирс хөгшин, гунигтай хүн

OIF-3“The Osbournes Podcast” подкастынхаа үеэр Оззи Осборн дуучин Бритни Спирсыг “хөгшин, гунигтай” гэх мэт үгээр тодорхойлжээ. Тэрбээр “Хөгшин Бритнигийн бүжиглэсэн бичлэгээс залхаж байна. Хэтэрхий гунигтай байгаа биз дээ? Үнэхээр гунигтай” гэж хэлжээ. Оззи Осборны эхнэр, хүүхдүүд нь мөн адил санал нэгдсэн бөгөөд Бритни Спирс тэдний бодолд дургүй байгаагаа илэрхийлжээ.

Спирс өөрийн цахим хуудаснаа Осборн гэр бүлийнхний талаар бичихдээ 2001 онд гарсан Кейт Бекинсейлийн “Serendipity” киноноос дурдан “Гайхалтай харгис хүмүүс [Бекинсейл] насандаа тохирсон контент хийх ёстой” гэжээ. Бекинсейлийн хувьд тавь гаруй настай бөгөөд олон нийтийн сүлжээгээр тролл хийдгээрээ алдартай.

Дараа нь Шерон Осборн Спирсыг ”хөөрхийлөлтэй нэгэн” гэснийг иш татаж хариулт өгсөн байна. Спирс ”Би тийм ч хөөрхийлөлтэй амьтан биш шүү! Би өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн өсвөр насны хүүхдүүдэд бүжгийн хичээл заасан. Ихэнх хүүхдүүд нь хэт туранхай эсвэл том биетэй байсан. Би бусдад шүүмжлүүлэх ямар байдгийг мэдэх учир бусдад үргэлж тусалж, сэтгэлийн дэм өгөх ёстой гэж бодож байна. Мөн Осборн гэр бүл хэтэрхий уйтгартай, карьерын уналтад орсон хүмүүс бусдад руу дайрахаас өөр яалтай билээ” гэжээ.

Эх сурвалж: CNN


URL: