Израилийг “Парис-2024″ олимпод оролцохыг эсэргүүцсээр байна

IsraelFIBAИзраил улс “Парис-2024″ олимпод оролцохыг Олон Улсын Олимпын Хороо зөвшөөрсөн явдлыг тамирчид эсэргүүцэж байна.

Газын дайралтын улмаас 400 гаруй олимпын болон бусад тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчид алагдсан. Тамирчдын эсрэг халдлага нь спортыг устгах гэсэн оролдлогын нэг хэсэг гэж сэтгүүлч Абубакер Абед “Анадолу” агентлагт ярьжээ.

Абубакер Абед нь Палестины спортын сэтгүүлч ба халдлагын талаар мэдээлэхдээ, Газ дахь тамирчидын хувьд нөхцөл байдал маш хүнд байгаа. Палестины Олимпын хороо мэдэгдсэнээр, 400 гаруй тамирчин 2023 оны аравдугаар сарын 7-ноос хойш дайралтын улмаас амиа алдсан. Үүнд 245 ганцаарчилсан төрлийн тамирчид (69 нь хүүхэд, 176 нь залуу тамирчид), 70 багийн спортын тамирчид багтана.

Тамирчдаас гадна их хэмжээний бялдаржуулах төв, заал, талбай, спортын сургуулиуд дайралтаар нуран сүйдсэн. Улс орны хүнд хэцүү байдлаас болж “Парис-2024″ их наадамд Палестинаас найман тамирчин эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ.

Орос-Украины дайны улмаас Олон Улсын Олимпын Хороо Орос болон Беларусийг энэ удаагийн олимпод оролцох эрхийг хассан ч 40,000 гаруй аминд хүрсэн Израилын эрхийг олгосонд ихээхэн маргаан үүсэж буй. Палестины Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч “Палестины тусгаар тогтнох эрхийг хүлээн зөвшөөрөхгүй бол наадмын үеэр Израилийн ерөнхийлөгч болон тэдний төлөөлөгчидтэй гар барихгүй” гэжээ.

Газын зурвас дахь дайны үеэр Израилийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцохыг хориглох уриалгыг удирдаж байсан Жибрил Ражоуб Олимпийн үеэр Яел Арад болон түүний хамтрагчидтай зарчмын үүднээс харьцахгүй гэж “Guardian” сонинд ярьжээ.


URL: