Шатарчин эмэгтэй өрсөлдөгчөө мөнгөн усаар хордуулахыг завджээ
ОХУ-ын Дагестаны эмэгтэй шатарчдын аварга шалгаруулах тэмцээний явцад Амина Абакарова хэмээх шатарчин өрсөлдөгчөө мөнгөн усаар хордуулахыг завдсан ноцтой хэрэг гарсан байна.
Өрсөлдөгч Умайганат Османовагийн сууж тоглох ширээг тэрбээр урьдчилан олж мэдээд алчууранд мөнгөн ус шингээн, ширээг арчсан нь хяналтын камерт тодорхой бичигджээ. Тиймээс бүх насаараа уралдаан тэмцээнд оролцох эрхийг нь эхний ээлжинд хассан байна.
Османова мөнгөн ус түрхсэн ширээн дээр суугаад удалгүй бие нь муудсан тул тэр даруй эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлжээ.
“Амина Абакарова шиг тийм туршлагатай сайн тамирчин яг юу бодохоороо тэгж өрсөлдөгчөө хордуулах гэснийг олон хүн ойлгохгүй байна. Зөвхөн Османова ч биш тэнд байсан хэн ч хордож амиа алдах эрсдэлд орсон байлаа. Өөрөө ч гэсэн мөн хордож болохоор байсан. Абакароваг Дагестаны АШТ-ээс шууд хассан. Тэмцээн уралдаанд бүх насаар нь оруулахгүй. Ажлаас нь мөн хална. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгана” хэмээн Дагестаны Спортын сайд Сажид Сажидов мэдэгджээ.
https://news.zindaa.mn/4wy3
URL: