Венесуэлийн сөрөг хүчин дэлхий нийтээс тусламж хүсч байна
Венесуэлийн сөрөг хүчин сонгуулийн дүнг нээлттэй болгох зорилготой жагсаалыг наймдугаар сарын 17-нд зохион байгуулна. Тодруулбал, ерөнхийлөгч Николас Мадуро сүүлийн арав гаруй жилийн турш албан тушаалаасаа огцроогүй тул энэ оны сонгуульд түүнийг ялагдана гэдэгт ард иргэд, сөрөг хүчин итгэлтэй байжээ. Мадуро ерөнхийлөгч байсан хугацаанд Венесуэлийн ДНБ буурч, инфляци огцом өссөн бөгөөд ард иргэд бага цалингаараа хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авч дийлэхгүй байдалд хүрсэн. Гэвч, сонгуулийн дүн долдугаар сарын 28-нд гарах үед Мадуро дахин ялалт байгуулж, ард иргэд ундууцав.
Тиймээс сөрөг хүчний “Democratic Unity Roundtable” дэлхий нийтээс тусламж хүсч, сонгуулийн дүнг олон нийтэд нээлттэй болгох жагсаалд оролцохыг уриалж байна.
Тус намаас нэр дэвшсэн Эдмундо Гонзалес сонгуульд ялалт байгуулсан ч Мадуро өөрийн эрх мэдлээ ашиглан, дүнг өөрчилсөн гэж олон нийт үзэж буй. Сөрөг хүчний мэдэгдсэнээр тэд Европийн холбоо, АНУ болон Латин-Америкийн хэд хэдэн орны дэмжлэгийг авч чадсан гэжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлэхдээ, Эдмундо Гонзалес хамгийн олон санал авсан гэх нотолгоо бий. Харин Мадурогийн засгийн газар Үндэсний сонгуулийн зөвлөл (CNE)-ийн үйл ажиллагаанд ямар ч оролцоо байхгүй гэж мэдэгджээ. Сөрөг хүчний гишүүдийн мэдээлснээр, Мадурогийн луйвар хийсэн баримтуудыг цуглуулж байгаа бөгөөд жагсаалын үеэр бүгдийг нь ил болгоно.
Эх сурвалж: BBC
URL: