Д.САНДАГ-ОЧИР ГЕНЕРАЛЫН ЦОЛЫГ ХУРААНА ГЭЖ ЕРӨНХИЙЛӨГЧ САНУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр ЦЕГын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирыг дуудаж уулзлаа. Ерөнхийлөгч “Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо- Эрдэнэ 2012 оны гуравдугаар сарын 14-нд Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх үеэр гарсан эмх замбараагүй байдал, түүнчлэн шүүхийг үл хүндэтгэсэн, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үйлдэл гаргасан талаар танилцуулга надад ирүүлсэн. Тэр өдөр үүрэг гүйцэтгэх ёстой цагдаагийн албан хаагч нараас гадна энгийн хувцастай хурандаа нар, дүрэмт хувцастай албан хаагч нар олноороо байсан. Тэр хүмүүс ажлаа тасалсан, эсэрг үүцэл илэрхийлсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай яригдсан байгаа.

Шүүгч хуулийн дагуу шийдвэр гаргахад тэнд байсан шүүгдэгчид “Би тэр хорих руу чинь явахгүй ээ” гэж шүүгчийн шийд вэрийг эсэргүүцсэн байна. Мөн гаднаас тодорхой иргэдийг дуудаж шүүх танхимд эмх замбараагүй байдал үүс гэжээ. “Архи үнэртүүлсэн” нөх дүүд шүүгчийн эрх чө лөөнд халдсан, цохисон гэж та нилцуулгад тодорхой бичсэн байна. Тэр ч байтугай тодорхой шүүгчийн гэр рүү, гар утас руу утасдаж заналхийлэх байдал үргэлжилж байгаа тухай энд бичсэн байна. “Шүүгчийн хувцсыг чинь тайлуулна. Чи охин хүү хэдтэй шүү” гэж хүртэл заналхийлжээ. Ийм үйлдэл гараад, шүүхийн зүгээс хүсэлт гар гаад, сануулж хэ лээд байхад цагдаагийн удирд лагууд тодорхой арга хэм жээ авахгүй, хуулийг хэрэг жүүлэх үүргээ тууштай хэ рэг жүүлэхгүй байгааг юу гэж ойлгох вэ, Сандаг-Очир генерал аа! ЦЕГ-ын даргын хувьд, Монгол Төрийн генералын хувьд ийм танилцуулгыг Төрийн тэр гүүн нь аваад сууж байхад ямар сэтгэгдэл төрөхийг гадарлаж байгаа байх. Танаас ирүүлсэн танилцуулгыг би бас авсан.

Тэнд тухайн өдөр болсон зүйлийн тухай та “өндөг шиг өөгүй юм” бичсэн байгаа. Би энэ илтгэх хуудсыг Ерөн хий сайдад өгнө. Засгийн газ рын хувьд, Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх ажлыг хийдэг гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд энэ нөхцөл байдалд анхаарч тодорхой арга хэмжээ авахыг хүсэх болно. Би энд нэг зүйлийг онцолж хэлье. Хууль зөрчиж байгаа энэ үйл ажиллагааг цагдаагийн бай гууллагын олон мянган албан хаагчтай холбож огт яриа гүй байгаа шүү. Энд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа цагдаагийн нийт албан хаагч дыг, үүргээ биелүүлэхгүй байгаа цөөн хэдэн дарга нараас болж буруутгах гэсэн ямар ч бодлого, ямар ч оролд лого байхгүй гэдгийг хариуц лагатайгаар хэлмээр бай на. Ер нь үүрэгт ажлаа хэрэг жүүлэхдээ иргэдийн эрх ашгийг хохироодог, өөрсдийнх өө эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьдаг хариуцлагагүй зарим генерал, хурандаа нарын асуудал байгаа.

Өмнө нь цагдаагийн байгууллагыг удирдаж байсан, одоо ч удирдлагад нь ажиллаж байгаа за рим “бү тэлгүй” албан хаагчаас болж цагдаагийн байгуул лагын нэр хүнд сэвтэх вий. Дахин онцлоход, энэ бол цөөн дарга нарын асуудал бо лохоос нийт албан хаагч, бие бүрэлдэхүүний асуудал биш шүү гэдгийг хэлье. Хуулийг завхруулдаг, хууль бусаар хөрөнгөжсөн этгээд үүд байгаа. Өөрсдийн хууль бус үйл ажиллагаандаа цагдаагийн байгууллагыг татан оролцуулахыг оролддог хүмүүс бий. Цагдаагийн байгууллагад түүний шат шатанд хуулиа сахиж үүргээ биелүүлдэг, чадвартай , өндөр ёс зүйтэй залуу хүмүүс байгаа гэж итгэж байгаа. Тэднийг дэмжиж, гаргаж ирж ажиллуулах цаг нь болоогүй юм уу. Монгол Улсад хуулийн дагуу зөв бурууг тогтоодог ганцхан байгууллага байдаг. Шүүх асуудлыг шийдвэрлэхээс өмнө ийм шийдвэр гарах гэж байна хэмээн янз бү рээр тайлбарладаг. Шүүх шийдвэрлээг үй байхад хэн ч ингэж ярих эрхгүй шүү дээ.

Бас шүүхийн шийдвэрийг хэн ч биелүүлэхгүй байх эсвэл эсэрг үүцэх эрхгүй. Буруу шийд гарсан бол түүнийг хэрхэн өөрчлөх тухай хуульд маш тодорхой заачихсан байгаа. Уг асуудлыг дээд шатны шүүх нь авч үздэг. Анхаарах асуудал гарсан бол шүүх л түүнийг авч хэлэлцдэг. Шударга ёс тогтоо гэсэн ард түмний шаардлагыг шүүх хэрэгжүүлж чадахгүй бол бид яаж түүнийг тогтоох ёстой вэ гэж танаас асуумаар байна. Хуу лийг хэрэгжүүлэх, шударга нийгмийг цогцлоон бүтээх гэж оролдож байгаа Монголын ард түмний хүсэл сонирхолд нийцэхгүй. Тиймээс энэ байдлаас дүгнэхэд Цагдаагийн байгууллагад тууштай өөрчлөлт хийх шаардлагатай болсон нь харагдаж байна. Ерөнхийлөгч зарлиг гар гаж төрийн өндөр цолыг ол годог. Танд генерал гэдэг эр хэм цолыг төрийн нэрийн өмнөөс төрийн шийд вэрээр олгосон байгаа.

Энэ генерал цолыг олгодог, бас хураадаг хууль, журам бий. Тэгэхээр үүнийг үндэслэн таны генерал цо лыг хураах шийдвэр гарч болох байсан. Өнөөдөр би танд сануулъя гэж бодож байна. Ерөнхийлөгчийн хувьд ийм арга хэмжээ авахаас өөр ар гагүй байдалд хүрч байна шүү гэдгийг танд сануулъя. Төр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ хуулийн дагуу хэрэгж үүлж чадахгүй бол, энэ нийгэмд шударга ёсыг тогтоох үйл хэргийг завхруулах ажилд оролцвол ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй. Төрийн генерал цолны түвшинд шу дарга ажиллаж, хуулийг хэ рэгжүүлж, байгууллага албан хаагчдаа удир даж чадахгүй бол төр генерал цолоо хураах болно шүү. Таны эрх үүрэг олон хуульд бичигдсэн байгаа. Та энд санаачилгатай ажил лахг үй бол болохгүй. Тү рүү ний ми ний хэлсэн хуулийг завхруулж байгаа байдалтай та санаачилгатай, идэвхтэй тэм цэх ёстой. Миний ярьсныг бо лон уг танил цуул гад дурдсан зүйлийг ЦЕГ-ын даргын зөвлөл дээ рээ та нилцуулж, хэн юу гэж хэл сэн, ямар арга хэмжээ авах болсноо протоколтойгоо, хий сэн ажлынхаа үр дүнтэй нь надад бичиж ирүүлээрэй” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих