СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эмэгтэй жолооч тоглоомын талбай руу орж, 6-9 насны 4 хүүхдийг мөргөж гэмтээжээ
ХУД-ийн 4-р хороо, “Шинэ-Өргөө” хорооллын дунд хүүхдийн тоглоомын талбай руу “приус” маркын автомашин орж 2 хүүхэд мөргөж гэмтээж 1 хүүхэд дарагдсан гэх дуудлага өнөөдөр /2024.08.28/ 13:12 -д Цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгахад, иргэн Б нь “Приус-20″ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хүүхдийн тоглоомын талбай руу орж, тоглож байсан явган зорчигч 6-9 насны нийт 4 хүүхдүүдийг мөргөж гэмтээсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа талаар ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.
URL: