ДӨРВӨН ХҮҮХЭД ДАЙРСАН жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэв

3eWoYMHKsSTMtYxnnzszХан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо “Шинэ-Өргөө” хороолол дунд байрлах хүүхдийн тоглоомын талбайд өчигдөр /2024.08.28/ осол гарсан талаар бичлэг цахим хуудаст нийтлэгдсэн. Тодруулбал, “Приус” маркийн автомашин тоглоомын талбайн хашааг эвдэлж дайрч, гурван хүүхэд мөргөж, нэг хүүхэд дарагдсан гэх дуудлага өчигдөр 13:12 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлага хүлээн авч шалгахад иргэн Б нь “Приус-20″ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хүүхдийн тоглоомын талбай руу орсон. Улмаар тэнд тоглож байсан 6-9 насны нийт дөрвөн хүүхдийг  мөргөж гэмтээсэн  байна.

Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа бөгөөд жолоочийг саатуулсан эсэх, хүүхдүүдийн биеийн байдал ямар байгааг тодруулахад мөрдөн шалгах ажил үргэлжилж байна гэлээ.

Хүүхдүүдийн биеийн байдлыг тодруулж байж хариу өгнө гэв. Тоглоомын талбайд байсан эцэг эхчүүд тухайн жолооч эрүүл байсан гэдгийг цахим хуудаст мөн бичжээ.


URL: