Тэрүнофужи Г.Ган-Эрдэнэ чихрийн шижин өвчний улмаас 10 кг жин хасжээ
Өдгөө 32 настай их аварга Тэрүнофужи Г.Ган-Эрдэнэ чихрийн шижин өвчний улмаас жин нь 10 кг хасагдсан хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн Кокүгикан ордонд өнгөрсөн долоо хоногт хийгдсэн жин хэмжилтэд ороогүйгээ байна. Иймд чихрийн шижин болон зүүн өвдөгний бэртэл нь сэдэрсэн тул Тэрүнофужи энэ намрын Аки башед барилдахгүй байж магадгүй.
Сонирхуулахад, Хамгийн хүнд жинтэй бөх нь Цүрүгишё (206 кг), хамгийн хөнгөн нь Мидорифужи (117 кг), хамгийн өндөр нь Казахстаны бөх Кимбозан (195 см), хамгийн намхан нь Бүшёзан (171 см) нар аж. Макучи дээд зиндааны бөхчүүдийн дундаж жин 161,8 кг, дундаж өндөр нь 184,8 см гэж хэмжигджээ.
URL: