“BALENCIAGA” БРЭНДИЙН НҮҮР ЦАРАЙ Г.ГАНСҮХ АЙМШГИЙН КИНОНЫ ГОЛ ДҮРД ТОГЛОЖЭЭ

bc1aff0fc810ac349be060004333ac1eБНХАУ-ын Шанхай хотноо өнгөрсөн тавдугаар сарын 30-нд зохион байгуулагдсан “Balenciaga” брэндийн хаврын шинэ загварыг танилцуулах загварын шоунд монгол модель Ганбатын Гансүх оролцож, “Balenciaga” брэндийн нүүр царайгаар ажилласан билээ.

Тэрбээр тайзнаа “Balenciaga” брэндийн Giant Boot буюу аварга гутал, хэлхгэр хар өнгийн пальтог өмсөж, толилуулж байв. Харин тэрбээр одоо эх орондоо ирсэн бөгөөд “DARK SECRET” гэх нэртэй аймшгийн киноны гол дүрд тоглож байгаа аж.


URL: