Төрийн ордонд ажилладаг хүмүүст зориулж зургаан автобус гарган, гурван чиглэлд явуулж эхэлжээ

Screenshot 2024-09-04 180333Саарал ордонд нийслэлийн дөрвөн зүг, найман зовхисоос ажилдаа ирж байгаа хүмүүсийг нийтийн тээврийн автобусаар зорчуулахаар болж, есөн ширхэг автобусыг УИХ болон Засгийн газарт өгч байгаагаа дарга, сайд нар мэдэгдсэн.

Уг шийдвэрийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, ”Төрийн ордонд 1,400 орчим хүн ажилладаг. Эдгээр хүмүүст тусгайлсан гурван чиглэл гаргаж, өглөө, оройн цагаар эхний ээлжид зургаан автобус явуулж байна. Төрийн ордны чиглэлд явж байгаа эдгээр автобус нь нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг. Өглөө, оройгоос бусад үед нийтийн тээврийн үйлчилгээндээ явах зарчимтай.

Төрийн ордон дотор ажил, үйлчилгээ явуулж буй төрийн захиргааны үйлчилгээний ажилтнуудын автобусанд суух идэвх оролцоог нэмэгдүүлэх талаар удирдлагуудын түвшинд яриа хэлэлцээ хийгдэж байна” гэжээ.


URL: