Мэргэжлийн инженерүүд үү? мэргэжсэн шантаажчид үү?

172552095473a40f3c-ab11-4a8e-a931-92bc825e84bbЕрдөө сарын дараа орон нутгийн сонгууль болно. Уншигч та хэн, хэн нэр дэвшиж байгааг анзаарч нэг хараарай. Ардчилсан нам УИХ-ын сонгуулиар нам дагаж хошуу цорвойсон шинэ гишүүдийг крандаад, фронтын шугаманд явдаг жинхэнэ гишүүдээ тэр хойно үлдээж байв. Энэ удаад ч мөн тийм зүйл болох нь шиг байна. Орилж, орилж дүүгээ гишүүн болгосон Д.Мөнх-Эрдэнэ, мөнгө өгсөн нэгэн рүү шүлсээ үсчүүлж данхалздаг О.Отгонтөгс, газраа ухаж дууслаа гэж уул уул уурхайг удлан эсэргүүцдэг Ж.Баттуул, Хар сарнайн Амарааг залилагч гэж гөрдсөнөө найзаа мурьдаг шинэ цагийн шанаажчин Э.Энхзориг, сэтгүүлч нэрээр шантааж хийж сэдэв тойруулдаг С.Будрагчаа гээд явж өгнө.

Гэхдээ байна аа, нутгийн өөрөө удирдах байгууллагыг иргэдийн итгэл даах зарчимтай улстөрчид төлөөлдөг юм. Тэд нэн тэргүүнд иргэдэд юу дутагдаж, юу хэрэгтэй байгааг гадарладаг байх учиртай. Нэг ёсондоо улстөржихгүй ажил хийдэг хүн л иргэдийг бүрнээ төлөөлж чадна.

Гэвч Ардчилсан намын нэр дэвшигчид энэ ажлаа хийж чадах уу. Гацааж, нурааж, хувааж идэж чаддаг нам дагасан горилогчид хөгжлийн шинэ эринг цогцлоож чадах уу гэдэг асуулт гарч ирнэ.

Эрх мэдлийн төвлөрөл, тайлагддаггүй түгжээ, арилдаггүй утаатай Улаанбаатар хөгжлийн шинэ шатан дээр ирээд байна. Удахгүй Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж “20 минутын хот” гэдэг концепц гаргаад бүсчлэн хөгжих гэж байна. Бүтэн 30 жил улстөржиж, ханцуйндаа наймаалцсаар ирсэн хот гэдэг их айл одоо л цэгцрэх нь гэсэн итгэл иргэдийн зүрхэнд ассан. Олон асуудлын учгийг тайлж чадах уу гэдгийг нэр дэвшигчдийг хараад мэдэж болно. Хотын даргаар ахлуулсан Ардын намын нэр дэвшигчид чухам итгэл алдахгүй байх бүрэн боломжтой гэж дүгнэхээр байна. Хотын асуудлыг мэддэг 17 төлөөлөгч нэр дэвшинэ. Олон улсад боловсрол эзэмшсэн, шинэ цагийн сэхээтнүүд ч шинээр орж ирсэн байна. Х.Нямбаатар, Б.Ану-Үжин, Ц.Төрхүү, Х.Алтай, Б.Дөлгөөн, Н.Мандуул, М.Говьсайхан эдгээр нэрс танд ямар сонсогдож байна. Ардчилсан намын “амьтны ферм”-ийн хажууд хийж, бүтээх залуус гэж харагдах нь тодорхой.

Тэглээ ч цагийн өнгөн дээр ирчихээд цулбуураа өөр нэгэнд өгснөөс, ажлаа мэддэг, бодлого тодорхойлж яваа одогийн баг удирдлагаа солихгүй байсан нь хотын ирээдүйд нэмэртэй байхсан.

Д.Дандархүү

https://sonin.mn/newsDetail/5121


URL: