Эхнэр, хадам ээжээ зодож, хүнд гэмтэл учруулсан этгээдийг өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байхад нь олж тогтоожээ

5d2b79ae2f08ae63369b5e1238762ef8Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд нь эхнэр, хадам ээжээ зодож, улмаар оргон зайлсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан билээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух иргэн нь эхнэрээ зодож, хадам ээжийнхээ толгойн тус газарт алхаар цохисны улмаас биеийн байдал нь хүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан юм.

Тэгвэл тухайн этгээд нь дээрх гэмт хэргийг үйлдснийхээ дараа оргон зайлж, улмаар өөрийгөө боомилсон байдалтайгаар нас барсан байхад нь цагдаагийн байгууллагаас олж тогтоосон гэдгийг эх сурвалж мэдээллээ.


URL: