Түүхэн дэх анхны их наядтан хэн бэ?
“Space X”, “Tesla” компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск 2027 онд дэлхийд анхны их наядтан болж магадгүй гэж “Informa Connect Academy” группийн шинжээчид тооцоолжээ.
Маскийн хөрөнгө жилд дунджаар 110 хувиар өсдөг байна. Тэрбээр хэдийн манай гарагийн хамгийн чинээлэг эрхмээр тодроод байгаа. Түүний хөрөнгө 251 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.
Харин хоёрдох их наядтан 2028 онд төрөх аж. Тэр нь Энэтхэгийн “Adani Group” корпорацын тэргүүн Гаутам Адани байх аж. Азийн тэргүүн баян Аданийн хөрөнгө жилд 123 хувиар өсдөг байна. Мөн “Nvidia” компанийн тэргүүн гүйцэтгэх захирал Женсен Хуанг дөрвөн жилийн дараа их наядтан болох боломжтой бол Индонезийн “Barito Pacific” корпорацын тэргүүн Пражого Пангесту, “Louis Vuitton Moët Hennessy ” компанийн ерөнхийлөгч Бернар Арно, “Meta” компанийн эзэн Марк Цукербергт их наядын босгыг давахад зургаан жил шаардагдана.
URL: