Дэлхий жилдээ 57 сая тонн пластик хог гаргадаг

image_2024-09-05_114219440Шинээр нийтлэгдсэн судалгаа дэлхий даяар жилдээ 57 сая тонн пластик хог гаргадаг гэж тооцоолсон байна. Энэ хаягдлын гуравны хоёр гаруй нь өмнөдийн улсуудаас гардаг аж.

Лхагва гарагт /2024.09.04/ “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн тэрхүү судалгааг Их Британи дахь Лийдсийн их сургуулийн эрдэмтэд явуулжээ. Тэд дэлхийн 50 мянга гаруй хот, тосгон хэдийн хэмжээний хог ялгаруулдгийг шинжилсэн байна.

Энэ судалгаа хогны цэг дээр бөөгнүүлээгүй хүрээлэн буй орчинд шууд хаягдаж буй пластикийн хэмжээг тодорхойлох гэж оролджээ. Дэлхийн хүн амын 15 хувьд засгийн газраас ямар нэгэн байдлаар хог хаягдлыг цуглуулж, устгадаггүй аж. Ийм учраас Зүүн Өмнөд Ази болон Сахарын цөлөөс өмнөд бүсэд оршдог Африкийн орнуудаас их хаягдал гардаг гэж судалгаанд бичжээ.

Судалгааг ахлаж бичсэн хүрээлэн буй орчны инженерчлэлийн профессор Костас Велис хэлэхдээ Нигерийн Лагос хот хамгийн их пластик хаягдал гаргасан байна. Бусад томоохон хотууд бол Энэтхэгийн Шинэ Дели, Анголын Луанда, Пакистаны Карачи, Египетийн Аль Карифа байсан юм.

Харин улсын хэмжээд Энэтхэг хамгийн их пластик хаягдал ялгаруулдаг байна. Тодруулбал Энэтхэг жилдээ 10.2 сая тонн пластик хаядаг аж. Тус улсын дараа Нигери, Индонез, БНХАУ оржээ.

Эх сурвалж: Associated Press


URL: