НӨАТ-ын баримтыг автоматаар бүртгэдэг болгохын тулд суурь баазыг шинэчлэн сайжруулах шаардлагатай
Улсын Их Хурал(УИХ)-ын дарга болон гишүүд өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Монголбанканд ажилласан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар иргэд банкны картаараа төлбөрөө хийхэд автоматаар e-barimt системд бүртгэгддэг болгоход юу шаардлагатай байгааг тодруулсан юм.
Ингэхэд Монголбанкнаас “Энэ ажлыг төв банк дангаараа хариуцах боломжгүй. НӨАТ-ын суурь баазыг шинэчлэн сайжруулах шаардлагатай. Ингэснээр иргэд картаараа төлбөр тооцоогоо хийхэд автоматаар баримт нь бүртгэгдэх боломжтой” гэсэн хариулт өгчээ.
URL: