БНХАУ-д хачгаар халдварладаг вирус илэрчээ
Хятадад намгархаг газрын вирус (WELV) гэж нэрлэгдэх шинэ вирус илэрчээ. Хачигт хазуулсан хүнд тус вирус халдварлаж зарим тохиолдолд мэдрэлийн өвчин үүсгэдэг байна. Өвөрмонголын Жинжоу хотын ойролцоо намгархаг газарт хачигт хазуулсан 61 настай өвчтөнөөс уг вирус анх 2019 оны зургадугаар сард илэрсэн байна. WELV нь Конго-Крымын цусархаг халууралтын вирустэй төстэй, хачгаар дамжин халдварладаг вирусийн бүлэгт багтах бөгөөд энэ нь хүнд ноцтой өвчин үүсгэдэг. Анхны нээлтийн дараа судлаачид Хятадын хойд хэсэгт нарийн судалгаа хийж янз бүрийн газраас бараг 14,600 хачиг цуглуулсан байна. Эдгээрийн хоёр хувьд нь WELV генийн материал, ялангуяа Haemaphysalis concinna төрлийнх нь эерэг гарсан байна. Судлаачид мөн бүс нутгийн ой хамгаалагчдын цусны дээжийг шинжлэхэд 640 хүний 12-т нь WELV-ийн эсрэг бие илрүүлжээ. Хачигт хазуулсан өвчтөнүүдийн цаашдын шинжилгээгээр 20 хүнээс вирус илэрсэн бөгөөд халуурах, толгой эргэх, толгой өвдөх, дотор муухайрах, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрчээ. Нэг өвчтөн тархи, нугасны шингэн дэх лейкоцитийн хэмжээ ихэссэнээс болж комд орсон байна.
URL: