Биеэ үнэлэгчид нууц кодоо хэлээд, 1.9 сая төгрөгөө алджээ

alKXOAG4yQ9oARTMr3yw9K5tfPIqRxvSph5hvakLFxtMcKsbNxYjdX-time_mnИргэн Ч.Б, Б.Б нар бүлэглэн, энэ оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн зочид буудлаар үйлчлүүлж байсан Б.А-г согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь түүний “Хаан” банкны виза картыг авч, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “АТМ-745″-ээс бэлнээр 1,900,000 төгрөгийг нь хулгайлсан хэрэгт холбогджээ.

Хохирогч Б.А цагдаад өгсөн мэдүүлэгтээ ”Улаанбаатарт ирээд, ”Драгон”-д буугаад замын хажуу талаас такси бариад, Саппоро орчимд ирсэн. Тухайн үед биеэ үнэлэгч авахаар болоод үл таних 2-3 эмэгтэй хүнтэй уулзчихаад 1 эмэгтэй дагуулаад “АТМ”-ээс 1,000,000 төгрөг бэлнээр авсан. Дараа нь ойролцоох дэлгүүрээс 0.7 литрийн “Эден” архи, хэдэн лааз пиво аваад зочид буудалд орсон. Удалгүй анх танилцсан халимаг үстэй эмэгтэй дахин нэг хүн дуудаад, дөрвүүлээ болсон.

Тухайн үед сүүлд орж ирсэн махлаг биетэй эмэгтэй нь “Надад мөнгө өгөхгүй юм уу” гэхээр нь би дахин 250,000 төгрөг өгсөн. Тухайн үед би холоос ирсэн, архи уусан байсан учраас амархан согтоод унтчихсан байсан. Тэр хооронд тэд миний данснаас 1,900,000 төгрөг авчээ. Надад нийт 1,900,000 төгрөгийн хохирол учирсан” гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнүүд хохирогчид 1,900,000 төгрөгийг нь нөхөн төлсөн байна. Энэ нь нотлох баримтаар тогтоогджээ. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч нарт хохирлоо барагдуулж, гэм буруугаа хүлээсэн тул тус бүрийг нь нэг жил зорчих эрхийг нь хязгаарлах ялаар шийтгэжээ.

Эх сурвалж: Шүүхийн шийдвэрийн сан


URL: