АТГ: Сүхбаатар дүүргийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийг хойшлуулшгүйгээр баривчилсан
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийг хахууль авч байхад нь АТГ-ын алба хаагчид үйлдэл дээрээ нь баривчилсан талаарх мэдээлэл өчигдөр цахим сүлжээнд цацагдсан. Тодруулбал, Н.Одончимэг нь Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын тендертэй холбоотойгоор 55 сая төгрөгийн хахууль авч байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригдсан аж.URL:




