Хүүхэд хүчирхийлсэн гэх Г.Цог-Өрнөхийн хэрэг прокурорын хяналтад байна

upB0TIatnl0TXmftm2HeОрон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хараат бус гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цог-Өрнөхийг одоогоос нэг жилийн өмнө буюу 2023 оны аравдугаар сард хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн.

Түүнийг насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх хэргээр саатуулж, нэг сар сар цагдан хориод батлан даалтад гаргасан.  Шалгалтын явцад Г.Цог-Өрнөх нь фэйсбүүкт “Boogii Boogii”  гэх хуурамч хаяг нээж, 15 настай хүүтэй танилцан, улмаар хууран мэхэлж ёс бусаар бэлгийн харьцаанд орсон үйлдэл тогтоогдсон байдаг.

Харин одоо энэ хэргийн шалгалтын ажиллагаа дууссан боловч хохирогчийн талтай тохиролцохоор прокурорын шатанд удаашруулж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

 

https://news.zindaa.mn/4y94


URL: