Г.Уянга зөвшөөрөөгүй тул С.Замирааг ИЗНН-ын жагсаалтын дөрөвт дэвшүүлжээ
УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр Иргэний Зориг-Ногоон нам парламентад дөрвөн суудалтай болсон билээ. Иргэний Зориг, Ногоон Намын жагсаалтын дөрвөөр УИХ-д анхны казах эмэгтэй С.Замираа сонгогдсон юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өчигдөр лайв хийх үеэрээ нэгэн сонирхолтой зүйлийг ярив.
Тодруулбал тэрбээр: “Намын жагсаалтын дөрөвдүгээр суудалд Гантөмөрийн Уянга гээд АН-ын улс төрч эмэгтэйг нэр дэвшүүлэх гэтэл Үгүй ээ, би дөрөвт жагсаж нэр дэвшихгүй ээ гээд явсан. Би нэг, хоёрт л биш бол дөрөвт бол жагсахгүй гээд явж байсан. Энэ намд хэн ч итгээгүй байхгүй юу. 3,4-т жагссан хүн гарахгүй. Нэг, хоёрт жагссан хүн л гарвал гарна, бараг гарахгүй дээ л гэж бодсон хүн олон байсан” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн асан Г.Уянга зөвшөөрөөгүй тул С.Замирааг ИЗНН намын жагсаалтынхаа дөрөвт нэр дэвшүүлсэн ажээ.
С.Сарнай
sonin.mn
URL: