Toyota 15 жилийн дараа «ФОРМУЛА-1» д эргэн ирэхээр шийдэв

Toyota 15 жилийн дараа «ФОРМУЛА-1» д эргэн ирэхээр шийдэвЯпоны Toyota автын аварга компани «Формула-1»-д байдаг америкийн Haas  багтай техникийн талаар түншлэхээр шийджээ. Гэхдээ энд хөдөлгүүр  нийлүүлээд зогсохгүй өргөн хамтын ажиллагааг хэлж байна.

Концерны салбар Toyota Gazoo Rasing хамтын ажиллагаагаа аравдугаар сарын 20-нд эхэлсэн Америкийн  Гран-при тэмцээнээс  эхлэж байна. Toyota компанийн лого Haas багийн немец Нико Хюлькенберг ба данийн Кевин Магнуссен нарын болидууд дээр  зурагджээ. Талууд туршлагаа солилцох ба  Toyota өөртөө  дизайн, техник, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нь авна. Харин Haas  үйл ажиллагааг хариуцах ба  мөн л Ferrari компанийн хөдөлгүүр болон хурдын хайрцгийг хэрэглэх болно.
Toyota «Формула-1»-д 2009 оноос хойш  дахин эргэн ирж байна. Японы автоконцерн 2002 оноос энэ тэмцээнд оролцож эхэлсэн ба япон нисэгчид 139 уралдаанд оролцохдоо ганц ч удаа түрүүлж байсангүй зөвхөн 13 удаа шагналын тавцанд зогсчээ. Гэхдээ тэд ерөнхий дүнгээр  топ-5-д  огт шалгараагүй багийн том амжилт нь  зохион бүтээгчдийн цомын хоёрдугаар байр байлаа.

Эх сурвалж: officelife.media


URL: