Бээжинд хутгатай халдлага гарсны улмаас 5 хүн гэмтсэний 3 нь хүүхэд байжээ
Бээжин хотын Хайдиан дүүрэгт хутгатай халдлага гарсны улмаас таван хүн шархадсаны гурав нь хүүхэд байсан тухай Хятадын цагдаагийн газраас мэдээллээ.
Сэжигтэн Танг овогт 50 настай эрэгтэйг хэргийн газарт баривчилж, хохирогчдыг эмнэлэгт хүргэжээ. Халдлагын улмаас азаар хүний амь үрэгдээгүй байна.
1.4 тэрбум хүн амтай тус улсад гэмт хэргийн гаралт харьцангуй бага боловч сүүлийн жилүүдэд бусдад хутгалуулсан хэргүүд нэмэгдээд байна. Ялангуяа ийм төрлийн халдлага бага сургууль, цэцэрлэгт гарах болсон нь хууль хүчнийхний анхаарлыг татаж байна.
URL: