Энэтхэгийн нэг мужид олон нийтийн газарт үхрийн мах идэхийг хоригложээ

325736-06122024-1733447447-1527782196-_129943850_gettyimages-1427137014Энэтхэгийн зүүн хойд хэсэгт орших Ассам мужид ресторан, арга хэмжээ зэрэг олон нийтийн газруудад үхрийн мах идэхийг хоригложээ.

Гэхдээ иргэд дэлгүүрээс үхрийн мах худалдан авах боломжтой бөгөөд гэртээ болон олон нийтийн бус газруудад идэхэд чөлөөтэй гэнэ.

Энэтхэгийн нийт хүн амын 80 хувийг бүрдүүлж буй хиндү шашинтнууд үхрийг шүтдэг учраас үхрийн мах идэх нь олон хүний хувьд эмзэг асуудал юм.

Тус мужид шашны байгууллага болох сүм мөн хиндү шашинтнуудын амьдардаг газрын ойролцоо үхрийн махыг худалдахыг хориглодог.

Тийм ч учраас сүүлийн жилүүдэд эрх баригчид үхэр нядлахтай хатуу тэмцэж эхэлсэн.

Энэтхэгийн 28 мужийн гуравны хоёрыг хиндү шашны үндсэрхэг үзэлтэй Бхаратия Жаната нам захирдаг бөгөөд үхэр нядлах эсвэл идэхийг хэсэгчлэн болон бүрэн хориглосон байдаг.

Гэхдээ олон нийтийн газар үхрийн мах идэхийг хориглож буй хуулийг бусад намуудаас хүмүүс хүссэн зүйлээ идэх эрхэд халдсан хэмээн шүүмжилж байгаа юм.

Эх сурвалж: ВВС


URL: