Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрснийг зарласны дараа 86 хүн амиа алджээ

327030-17012025-1737073446-393036501-delbrehИзраил болон Хамасын тал 15 сар үргэлжилсэн дайныг дуусгахаар гал зогсоох тохиролцоонд хүрсэн бөгөөд энэ ням гаргаас хэрэгжиж эхэлнэ. Уг мэдэгдлийг өчигдөр зарласнаас хойш Израилын агаарын довтолгоо үргэлжилсэн байна.

Газын иргэний хамгаалалтын албаны төлөөлөгчийн мэдээллээр Израилийн агаарын довтолгооны улмаас 86 хүн амиа алдаж, 258 хүн шархадсан гэжээ. Энэ нь өмнөх долоо хоногуудын амиа алдагсдын тоотой харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа аж.

Амиа алдагсдын дунд 23 хүүхэд байжээ. Өнөөдөр өглөө Израилийн Батлан ​​хамгаалах хүчин Газын зурвас дахь “50 орчим террорист объект”-д цохилт өгсөн гэж мэдэгдэв.


URL: