Лос-Анжелесын түймэрт орон гэрээ алдсан алдартнууд

image-1bd4fc88-5b64-4d1f-b429-19e9f100430fЛос-Анжелесын ой хээрийн түймэрт орон гэргүй болсон олон зуун хүмүүсийн дунд кино, телевизийн одод багтаж байна.
Парис Хилтон
Зочид буудлын өв залгамжлагч, 43 настай Парис Хилтон далайн эрэг дээрх Малибу дахь байшингаа шатаж байхыг  телевизээр харсан хэмээгээд “Үгээр хэлэхийн аргагүй зүрх шимширч байна” гэж Инстаграм хуудастаа бичжээ. Тэрээр мөн “Илүү их хохирол амссан хүмүүсийн төлөө миний зүрх өвдөж байна. Энэ сүйрлийг төсөөлөхийн аргагүй” гэжээ.
Энтони Хопкинс
Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчин Энтони Хопкинс мөн тансаг байшингаа алдсан гэх мэдээлэл байна. Хопкинс гэхдээ олон нийтэд мэдэгдэл хийгээгүй байна.
Билли Кристал
undefined

“Харри Салли” киноны од Билли Кристал 46 жил амьдарсан байшин нь сүйрч, зөвхөн теннисний талбай л үлджээ. 76 настай Кристал эхнэр Женистэйгээ хийсэн хамтарсан мэдэгдэлдээ “Сүйрлийг үгээр илэрхийлэхийн аргагүй” хэмээжээ.
Марк Хамилл
undefined

“Оддын дайн” киноны од Марк Хамилл “Малибу” дахь гэрээсээ эхнэр болон тэжээвэр нохойгоо дагуулан дүрвэсэн тухайгаа Инстаграм хуудастаа бичжээ. 73 настай Хамилл түүний байшин сүйдсэн эсэхийг батлаагүй байна.
Женнифер Грей
“Dirty Dancing” шоуны од Женнифер Грэй галын улмаас байшингаа алдсан гэж охин нь “Instagram” хуудастаа бичжээ. Стелла Грегг Инстаграм хуудастаа “Өнгөрсөн шөнө ээжийн минь гэр шатсан” гэж Грейг аюулгүй байгаа гэж бичжээ.
Дайан Уоррен
“Aerosmith”-ийн “I Don’t Want To Miss A Thing”, Селин Дионы олон хит дуунууд дээр ажиллаж байсан  дуу зохиогч Дайан Уоррен бараг 30 жил амьдарсан далайн эргийн байшингаа алдсан байна.
Жеймс Вүүдс
Эммигийн шагналт жүжигчин Жеймс Вүүдс өөрийн “Pacific Palisades” эдлэн газрын ойролцоо түймэр шатаж буйг харуулсан видео бичлэгийг X дээр нийтэлжээ.
“Толгод дахь бидний хөөрхөн бяцхан байшин шатахад хайртай хүнээ алдаж байгаа юм шиг санагдсан” гэж 77 настай Вудс ярьжээ.
Жэйми Ли Кертис
Оскарын шагналт Жэйми Ли Кертис, Инстаграм хуудсандаа “Бидний хайртай хороолол байхгүй болсон” гэжээ. Тэрбээр  Лос Анжелес хотод түймэрт өртсөн хүмүүст нэг сая ам.доллар (1.3 сая сингапур доллар) хандивлаж байгаагаа зарлажээ.

URL: