Ёс зүйн хариуцлага хүлээсэн бөхчүүд залуучууддаа хандан сахилга баттай байхыг захив

JJCMgunk2INBAiTvbyANСумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр ёс зүйн хариуцлага хүлээж барилдах эрхээ тодорхой хугацаагаар хасуулаад буй бөхчүүд ирж, бөх сонирхогчдоосоо хүлцэл өчсөн юм.

Улсын харцага Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр, Улсын начин Б.Чимэдвандан, аймгийн заан Ц.Заяатүшиг нар нийт ард түмэн, бөх сонирхогчдоосоо хүлцэл өчиж, ирээдүй хойч үе болсон залуу бөхчүүд, дүү нартаа сахилга баттай байж, бөхийн нэр хүндийг өндөрт өргөж явахыг өөрсдийн алдаанд дүгнэлт хийн захилаа.


URL: