Шинэ цөмийн зэвсэг боловсруулж байна
Оросын болон Хятадын сайтар хамгаалагдсан, газрын гүнд байрлуулсан байгууламжуудыг сөнөөх шинэ цөмийн зэвсгийг АНУ боловсруулж байна гэж АНУ-ын Эрчим хүчний яамны дэргэдэх Үндэсний цөмийн аюулаас хамгаалах газрын дарга Жилл Хруби мэдээлсэн байна.
“Сүүлийн үед Орос, Хятадад өрнөж байгаа үйл явдлууд биднийг сайтар хамгаалагдсан, газрын гүнд байрлуулсан байнуудын талаар болон сансарт байрлуулах хэрэгслүүд, баллистик бус пуужингууд зэрэг олон зүйлийн тухай эргэцүүлэн бодоход хүргэж байна” гэж тэр тэмдэглэжээ.
“Дэлхийн нөхцөл байдал өөрчлөгдөж, манай сөргөлдөгч талууд цөмийн зэвсгээ төрөлжүүлж байгаатай холбоотойгоор Америкийн тогтоон барих үзэл баримтлалд засах шаардлагатай алдаа байгааг хэлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар бид судалгааны хоёр төслийг хэрэгжүүлж байгаа юм. Сайтар хамгаалагдсан, газрын гүнд байрлуулсан байнуудыг сөнөөх чадвар болон баллистик бус пуужингийн цэнэгт хошуу бүтээх судалгааны эхний шатанд явж байна” гэж Жилл Хруби мэдэгдсэн байна.
URL: