Рөүс Жейден Смиттэй болзож байсан эсэхдээ хариу өгчээ
BLACKPINK хамтлагийн гишүүн Рөүс жүжигчин, дуучин Жейден Смиттэй болзож байсан гэх цуу ярианд хариулт өгчээ.
Тэднийг болзож байгаа гэх цуурхал өмнө нь гарч байсан ч Рөүсийн ”Toxic till the end” гэх дуу гарсны дараа цуурхал улам бүр хүчээ авсан билээ. Рөүс тус дуугаа бодит амьдралаасаа сэдэвлэн бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь олны анхаарлыг улам бүр татжээ.
Тэрээр саяхан ”Vanity Fair”-д үнэн, худлыг илрүүлдэг төхөөрөмжтэйгөөр ярилцдаг нэвтрүүлэгт оролцсон бөгөөд түүний дуу Жейден Смитийнх үү? гэх асуултад Рөүс “үгүй” гэж хариулсан байна. Уг хариулт нь үнэн байсан ба сэтгүүлч түүнээс Жейдентэй болзож байсан эсэхийг нь асуухад мөн л “үгүй” гэж хариулжээ. Уг хариулт мөн үнэн болох нь тогтоогдсоноор Жейден Смит, Рөүс нар хэзээ ч романтик харилцаатай байгаагүй болох нь тогтоогдсон байна.
Рөүс ийнхүү өөрөө Жейдентэй болзож байгаагүй гэдгээ хэлснээр шүтэн бишрэгчид нь түүний “toxic ex”-ийг олох ээлжит аянд гарчээ.
https://news.zindaa.mn/502p
URL: