ATOX баг “eXTREMESLAND 2024″ тэмцээнд дэд байр эзэллээ
“ATOX” баг “eXTREMELAND” 2024 тэмцээнд хоёрдугаар байр эзэлжээ.
Тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо болсон бөгөөд Азийн шилдэг 16 баг өрсөлдсөн тэмцээнд Монголын гурван баг оролцсоноос “IHC Esports” С хэсгийн гуравдугаар байраар тэмцээнээ дуусгаж 2,500$ (8,500,000₮) Монголын “Chinggis Warriors” баг шөвгийн наймаас хасагдаж 4,500$ (15,400,000₮) шагналыг хүртжээ.
Харин ”ATOX Esports” баг тэмцээний финалд Арабын “XO Esports” багт 2-0 харьцаагаар хожигдож, дэд байр эзэлснээр 15,000$ (51,400,000₮) шагналыг авлаа.
URL: