WSJ: Трамп Хятадад айлчлах бодолтой байна

2ed2606066acbc1afa297ccbfe44d3abf811d7ceАНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп засаглалынхаа эхний 100 хоногийн дотор Хятадад айлчлах бодолтой байгааг Wall Street Journal сонин өөрийн эх сурвалжаас эш татан мэдээллээ.

Жо Байдены засаглалын үед Америк, Хятадын харилцаа эрс муудсаныг Трамп энэхүү айлчлалаар засаж залруулахыг эрмэлзэнэ хэмээн сонины нийтлэлд өгүүлжээ. Гэхдээ одоогоор айлчлалын тухай бүрэн шийд гараагүй байгаа юм.

Анхны бүрэн эрхийнхээ хугацаанд Трамп  2017 онд Хятадад айлчилж байв. Баасан гарагт Трамп, Ши Жиньпин нар утсаар ярьж энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх хүчин чармайлт түүнчлэн худалдаа, Tiktok үйлчилгээний асуудлаар санал солилцжээ.


URL: