Олон хүнийг хөнөөсөн халдлага үйлдсэн хоёр эрэгтэйг БНХАУ цаазаар авлаа
Өнгөрсөн арваннэгдүгээр сард олон хүнийг хөнөөсөн хоёр томоохон халдлага БНХАУ-д гарсан юм. Нийгмээс өшөө авах зорилготой гэж тодорхойлоод буй тэдгээр халдлагыг үйлдсэн хоёр эрэгтэйг БНХАУ цаазаар авсан талаар төрийн өмчит хэвлэл даваа гарагт /2025.01.20/ мэдээлжээ.
Тодруулбал БНХАУ-ын өмнөд бүсэд орших спортын стадионы гадаа цугласан олон руу машинтай орж 35 хүнийг хөнөөсөн 62 настай Фан Вэйкуг цаазаар авсан байна. Цагдаа нарын мэдээлснээр Фан Вэйку гэр бүл салалтын тохиролцоонд сэтгэл дундуур байсан юм. Мөн 21 настай Шу Жиажин сурдаг байсан Шу Жиажин мэстэй халдлага хийж найман хүнийг хөнөөн, 17 хүнийг гэмтээсэн. Цагдаа нарын мэдээлснээр Шу Жиажин шалгалтдаа унасан тул коллежоо төгсөж мадаагүй аж.
Фан Вэйкугийн халдлага нь БНХАУ-д 2014 оноос хойш гарсан хамгийн олон хүний амь эрсэдсэн халдлага болсон. БНХАУ нь галт зэвсгийн эзэмшилд хатуу хяналт тавьж, олон нийтийг тандах өргөн системтэй тул нийтийг хамарсан халдлага гарах нь бага байдаг. Тэдгээр халдлагын дараа БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нийгмээс өшөө авах зорилготой халдлагуудаас урьдчилж сэргийлэх арга хэмжээг авахыг уриалсан юм.
Эх сурвалж: Euro News
URL: