Хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн тул Netflix үйлчилгээний үнээ нэмнэ
Стриминг үйлчилгээний платформ 2024 оны сүүлийн саруудад 19 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлж дэлхий даяар 300 сая орчим үзэгчтэй болоод буй. Тиймээс АНУ, Канад, Аргентин, Португал улсад сарын төлбөрийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэв.
Хэрэглэгчдийн тоо нэмэгдэхэд өнгөрсөн 12 дугаар сард нээлтээ хийсэн “Squid Game” цувралын шинэ бүлэг, мөн боксын хүнд жингийн аварга Майк Тайсон тулаанч Жэйк Пол нарын тулааныг шууд дамжуулсан нь нөлөөлжээ.
АНУ-ын нутаг дэвсгэрт зар сурталчилгаагүй контентын сарын төлбөр 15,49 доллараас 17,99 доллар болж нэмэгдэх бол сурталчилгааны эрхтэй гишүүнчлэлийн эрхийн үнэ нэг доллараар нэмэгдэж, 7.99 доллар болно.
Тус компанийн 2024 оны сүүлийн уилрлын цэвэр ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, 1.8 тэрбум доллар болжээ.
Netflix хамгийн сүүлд 2023 оны аравдугаарсард үнээ нэмсэн юм.
URL: