Э.Даваанасан Иван Ярыгиний “Гран при”-гээс мөнгөн медаль хүртэв
ОХУ-ын Красноярск хотод чөлөөт бөхийн Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн “Гран при” олон улсын тэмцээн энэ сарын 20-26-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд 15 орны баг тамирчид оролцсон байна. Тус “Гран при” тэмцээний эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Даваанасан мөнгөн медаль хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ОУХМ Э.Дэлгэрмаа мөнгөн медаль хүртсэн. Харин 76 кг-ын жинд Уртнасан хүрэл медалийн төлөөх барилдаанд хожигдож дөрөвдүгээр байрт шалгарлаа.
URL: