УИХ-ын гишүүн С.Баяр Гүнтэд хувийн хаус бариулж байна

Оюутолгойн гэрээнээс улсдаа биш хувьдаа ашиг унагасан хэмээн олон нийт Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, БОЯЖ-ын сайд Л.Гансүх нарыг хардаж байгаа. МАХН-ын түр штабынхан бүр нүдээрээ харсан 2.7 тэрбум долларын хахууль авсан хэмээн барин тавин хэлдэг. Энэ нь ч үнэний ортой байж мэдэх юм. Насаараа төрд ажилласан, хувийн ямар ч бизнесгүй гэх ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Монголдоо л тансагт тооцогдох “Орчлон” хотхонд төөрмөөр олон өрөөтэй байранд оны өмнөхөн нүүж оржээ. Монголын толгой баяны нэг “MCS”-ийн С.Оджаргалын баячуудад зориулж барьсан энэ хотхоны нэг байр гэхэд л 350-500 мянган доллароор үнэлэгддэг. Тэгвэл төсвийн цалингаас өөр орлогогүй гэх Д.Зоригт сайд тэр их үнэтэй байрыг яаж авсан байх билээ.

Түүний нэгэн адил С.Баяр АНУ-д эдлэн газар худалдан авсан тухай ярьдаг. Холын хараатай тэрээр өмнөх эхнэрийнхээ охидыг бүгдийг нь Америкт төрүүлсэн гэдэг. Нэгэнт тэнд төрсөн болохоор АНУ-ын иргэнд тооцогдож ажил төрөл эрхлэх, орон байр худалдан авахад ч амар байдаг. Ингээд С.Баяр гишүүн охидуудаараа дамжуулан тэдний нэрэндээр эдлэн газар байр худалдан авсан бололтой. Түүнээс биш Америкт очих тоолондоо л зочид буудалд хэвтээд байна гэж юу байх билээ. С.Баяр гишүүн далайн чанадад гэр орноо төвхнүүлээд зогсохгүйМонголдоо,олон үе дамжин дарга нарын залардаг байсан Гүнтэд тансаг хаус, мөн үүнээс гадна хаа холын Булган аймгийн Тэшигсуманд хүртэл олны нүднээс зайдуу гээд бас л хаус бариулж байгаа бололтой. Тэшиг сум гэхээр өвс ургамал нь тэгширсэн сайхан хангай байдаг. Бартаа ихтэй болохоор тэр болгон хүн амьтан очоод байдаггүй. гишүүний хаусаа бариулж байгаа газар нь Эг голын доод талдаа гэнэ. Гэхдээ хавартаа байнга л шар усны үерт автдаг жаахан таарамжгүй газар сонгочихсон байна хэмээн нутгийн өвгөд сануулсан гэнэ. Гэсэн ч мөнгөөр зодож байгаа болохоор гишүүний цэргүүд нэг их тоосонгүй. Тийм хол газар тансаг хаус барих барилгын үнэтэй материал зөөж аваачна гэхээр аргагүй л зоостой хүн шиг загнаж байгаа бололтой, заримдаа бүрнисдэг тэрэг ч ашигладаг гэнэ.

С.Баярт ойр байдаг хүмүүсийн ярьж байгаагаар улс төрөөсзалхаж дээр нь хийдгээ хийсэн тэрээр байгалийн сайханд охидынхоо хүүхдүүдтэй бужигнасан шиг санаа амар амьдрах бодолтой байгаа гэнэ.

С.Цог


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.