Зүүн Конго дахь мөргөлдөөн даамжирч байна

327687-07022025-1738917841-707066345-Untitled-4Конго Улсын зүүн нутагт босогчдын мөргөлдөөн эрчимжиж, нөхцөл байдал хурцадлаа.

Тодруулбал, M23 хэмээх босогчдын бүлэглэл Руанда улсын дэмжлэгтэйгээр цэргийн ажиллагаагаа эрчимжүүлж, Гома хот болон бусад стратегийн чухал бүс нутгийг эзлэн авч байна. Тэд хүмүүнлэгийн тусламж хүргэх зорилгоор гал зогсоохоо мэдэгдсэн ч дайралтаа үргэлжлүүлж байна.

Конгод үймээний үеэр эмэгтэй хоригдлуудыг хүчирхийлж, шоронг галдан шатаажээ

Үймээний үеэр эмэгтэйчүүдийн шоронгийн 160 гаруй хоригдлыг хүчирхийлэн, шоронг бүхэлд нь галдан шатааж, амь насыг нь бүрэлгэжээ. Мөн гал тархахаас өмнө шоронгоос 4000 гаруй хоригдол зугтаж чаджээ. Энэ мөргөлдөөнөөс болж Конгод багадаа 2900 хүн амь үрэгдэж, олон мянган хүн дүрвэхэд хүрээд байна.

НҮБ болон олон улсын байгууллагууд энэ мөргөлдөөнийг нэн даруй зогсоохыг шаардсан. Африкийн холбооны Энх тайвны зөвлөл энэ асуудлыг ойрын үед хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Үүнээс гадна, Конго Улсын засгийн газар Гомад гарсан хүний эрхийн зөрчлийн талаар НҮБ-ын албан ёсны мөрдөн шалгалт явуулах хүсэлт гаргахаар болжээ.

Цаашдын нөхцөл байдал одоогоор мөргөлдөөн үргэлжилж, цэргийн ажиллагаа өргөжсөөр байна. Олон улсын хамтын нийгэмлэг энэ нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангахыг шаардсаар байна.

Эх сурвалж: AP news


URL: