Хувьцааны ногдол ашгийг цагаан сараас өмнө олгох эсэхийг шийдээгүй байна
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцааны эхний ээлжийн ногдол ашиг болох 135 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлсэн. Харин үлдэгдэл 200 гаруй мянган төгрөгийн ногдол ашгийг энэ сард олгох талаар албаныхан мэдээлсэн билээ. Тэгвэл иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй 1072 хувьцааны ногдол ашиг цагаан сараас өмнө орох эсэхэд “Эрдэнэс Монгол” нэгдлээс дараах хариултыг өгсөн юм.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьд ногдол ашгийг жил бүр тараах бодлого барьж байгаа. Хүн хувьцаа эзэмшиж байгаа бол ногдол ашиг авах ёстой.
Компанийн тухай хуулиараа аудитын тайлан баталгаажсанаас хойш 50 хоногийн дотор төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, цэвэр ашгаасаа хэдэн төгрөгийг хуваарилахаа шийдэж, иргэдэд олгоно. Одоогоор тодорхойгүй байна гэсэн юм.
Сүүлийн өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашийг иргэдэд тарааж эхэллээ. Хоёрдугаар сарын 15-н хүртэл олгоод дуусна гэх мэдээлэл цацагдаад байгаа. Тэгвэл энэ мэдээллийг тус компанийн зүгээс ташаа гэж мэдэгдэв.
Сануулахад, тус компани нь 2024 онд 4.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан юм. Тэр хэрээр иргэдэд олгож буй ногдол ашгийн хэмжээ ч өссөн гэж хэлж болно.
URL: